Японы шинэ Ерөнхий сайд Наото Кан

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Японы шинэ Ерөнхий сайд Наото Кан

Японы Сангийн сайдын алба хашиж байгаа Наото Кан Японы Ардчилсан намын дарга болжээ. Одоогоор Японы засаглалын эрх барьж байгаа Ардчилсан намаас энэ хүнийг  Ерөнхий сайд болгох нь нэгэнт тодорхой болоод байна. Юкио Хатояамагийн залгамжлагч болж байгаа Наото Кан хэлэхдээ” Би цалингаараа гэр бүлээ тэжээдэг эцгийн гэр бүлд өссөн хүн” гэж хэлсэн байна. Одоо 63 настай энэ эрхэм Японы “өнөр бүлийн” санхүүгийн амар биш асуудлуудыг шийдэхээр шургуу ажиллаж ирсэн бөгөөд япончуудын хүлээлтийг хөсөрдүүлэхгүй хэмээн амлаж байгаа юм.

М.Наст
ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж