Бюндхен: Биений маань бүх хэсэг надад таалагддаг

Хуучирсан мэдээ: 2013.05.13-нд нийтлэгдсэн

Бюндхен: Биений маань бүх хэсэг надад таалагддаг

Дэлхийн хамгийн их ашиг орлоготой загвар өмсөгчдийн нэг гэгддэг Жизель Бюндхенд биенийх нь бүх л хэсэг таалагддаг төдийгүй  өөрийнхөө биений аль нэг хэсгийг согогтой эсвэл  эвгүй гэж огтхон ч боддогүй гэнэ. Гурван настай Бенжамин болон таван сартай Виван нэртэй хоёр хүүхдийн ээж болсон тэрээр загварын ертөнцөд хөл тавьснаасаа хойш өөрийнх нь гаднах дүр төрхтэй холбоотой шүүмжлэлүүдтэй нүүр тулгарч байсан тухайгаа хэвлэлд нэг бус удаа  ярьж байсан аж.

Тэрээр энэ талаар “Marie Claire.fr”-т өгсөн ярилцлагандаа “Би одоогоос 12 жилийн өмнө загварт хөл тавихдаа хамрыг минь хэлбэргүй, том гэх мэт янз бүрийн шүүмжлэлүүдийг сонсож эмзэглэж  байсан. Харин одоо бол үгүй. Энэ чинь биений маань нэг хэсэг. Бусдаас өөр байгаа нь чинь л би шүү дээ. Намайг өөртөө итгэлтэй байхад аавын маань зөвлөгөө их хэрэг болсон, тэр надад энэ бүхнийг ойлгоход тус дөхөм болсон гэж боддог. Би өөртөө ч, өрийнхөө ажил мэргэжилд ч дуртай. Харин дандаа загварлаг, стиль имиж шаарддаг болохоор загвар өмсөгчийн ажил маань хааяа уйтгартай санагдах нь бий” гэжээ.

Дэлхийн загварын ертөнцөд өөрийн байр суурийг хэдийн олсон тэрээр Холливудын нэрт жүжигчин Леонардо Ди Каприотой хайрын романс дэлгэж, 2004 онд “People” сэтгүүлийн хамгийн дур булаам хосын жагсаалтыг тэргүүлж байсан удаатай.  

Харин одоо тэрээр хөл бөмбөгч нөхөр Том Брэди болон хүүхдүдийнхээ хамтаар Калифорнид амьдардаг аж.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж