Төв аймгийн нутагт зургаан хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Төв аймгийн нутагт зургаан хүн нас баржээ

Улаанбаатар хотоос зүүн зүгт 70 км зайтай  Төв аймгийн Баян сумын нутаг Хоолтын давааны зүүн талд осол болж зургаан хүн нас барсан хэрэг өчигдөр 21 цагийн үед гарлаа. 43-16 УБА улсын дугаартай саарал өнгийн Exсel машин, 63-45 УБН дугаартай Isuzu загварын ачааны автомашинтай мөргөлдсөний улмаас  Exсel машинд явж байсан зургаан хүн нас барсан ноцтой хэрэг гарлаа. Хоёр хүн хүнд гэмтэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт хүргэгджээ. Шуурхай бүлэг 105-ынхан  багаж ашиглан цогцосуудыг гарган  Төв аймгийн цагдаагийнханд хүлээлгэн  өгчээ. Хэргийн газар ажилласан цагдаагийнхан осол юунаас болж гарсныг тогтоохоор ажиллаж байна.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж