ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтэс, ЭМЯ-ны Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн салбар зөвлөлөөс “Уламжлалт эмийн бүртгэлийн шинжээч ажиллуулах журам” сэдэвт шинжээч нарт зориулсан сургалтыг өнөөдөр ЭМЯ дээр зохион байгууллаа.
Энэхүү сургалт нь уламжлалт эмийн бүртгэлийн шинжээч нарыг бүртгэлийн баримт бичигт дүгнэлт гаргах арга зүйгээр хангах зорилготой юм. Ингэснээр импортын болон үндэсний үйлдвэрийн уламжлалт эмийн бүртгэлийн үйл ажиллагааны хэрэгжилт болон улсын бүртгэлд бүртгүүлсэн уламжлалт эмийн чанар, аюулгүй байдал сайжрах юм.
Сургалтын үеэр “Уламжлалт эмийн онол практикийн чиг хандлага”, “Уламжлалт эмийн чанар, аюулгүй байдал”, “Уламжлалт эмийн бүртгэлийн шинжээч ажиллуулах журам, шинжээчийн эрх, үүрэг”, “Уламжлалт эмийн бүртгэлийн шинжээчийн дүгнэлт гаргах арга зүй” зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлсэн байна. Үүний дараа шинжээч нарт эрхийн үнэмлэх гардуулж, шинжээчидтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан юм.
Сургалтад ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 102 дугаар тушаалаар батлагдсан уламжлалт эмийн бүртгэлийн 10 шинжээч хамрагджээ.