Манай нам 2009 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийг дэмжиж оролцсон. Бидний төдийгүй ард түмний дийлэнх хэсгийн шийдвэр зөв байсан нь нотлогдсон. Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа мөрийн хөтөлбөрөө та тууштай сайн хэрэгжүүлсэн гэж бид үзэж байна. Ялангуяа шударга ёс, сайн засаглалыг тогтоох, авлига хээл хахууль, ажилгүйдэл, архидалттай тэмцэхэд дорвитой алхам хийсэн. Иймээс манай нам Ц.Элбэгдорж таныг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин дэмжихээр шийдлээ. Хэдийгээр сонгуулийн ажил эхлээгүй ч амжилт хүсэн ерөөе” гэв.
Дараа нь Үндэсний хорооны гишүүд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгууштай гэж үзэж буй асуудлуудаар саналаа илэрхийлэв.