Дэлхийн хамгийн хүчирхэг 20 ээж

Хуучирсан мэдээ: 2013.05.13-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн хүчирхэг 20 ээж

Америкийн нөлөө бүхий сэтгүүлүүдийн нэг гэгддэг “Working Mother” тус улсад жил бүр уламжлал болгон тэмдэглэгддэг “Ээжүүдийн өдөр”-ийг тохиолдуулан дэлхийн хамгийн хүчирхэг 20 ээжийг нэрлэжээ. Тус сэтгүүл эдгээр 20 ээжийг улс төр, бизнес, урлаг соёл, спорт, энтертаймент, уран зохиол гээд нийгмийн бүхий л салбарт хувь нэмэр оруулсныг шалгуур болгон жил бүр уншигчдаасаа тодруулдаг уламжлалтай аж.

Энэ удаагийн жагсаалтыг нэрт дуучин Бейонси тэргүүлж хоёрдугаар байранд дуучин Женифер Лофес бичигдсэн бол гуравдугаарт, алдарт “Hunger Games”-ийн зохиолч Сюзан Коллинс бичигдсэн байна.

АНУ-д 20-р зууны эхэн үеээс эхлээд жил бүрийн тавдугаар сард ээжүүдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсноос хойш сүүлийн хэдэн жил “People”, “Forbes”, “Working Mother” тэргүүтэй нэр хүнд бүхий сэтгүүлүүд хамгийн шилдэг, хүчирхэг ээжүүдийг өөрийн уншигчдынхаа санал асуулгаар тодруулдаг улламжлалтай болжээ.

“Working Mother”-ийн энэ жилийн хамгийн хүчирхэг арван ээжийн гэрэл зургийг хүргэе.


1. Beyonce


2. Jennifer Lopez


3. Suzanne Collins


4. Sheryl Sandberg


5. Sherilyn McCoy


6. Ellen Kullman


7. Marissa Mayer


8. Jessica Simpson


9. Rosalind Brewer


10. Debbie Wasserman Schultz

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж