
“Петро Чайна” компани Дорнод аймгийн Халх гол сумын нутаг Тамсагаас
газрын тос олборлосоор олон жил болж байна. Тамсагаас олборлосон газрын
тос байгаль орчныг их хэмжээгээр бохирдуулдаг ч маш бага үнээр урд хөрш
рүү гардаг гэж олон нийт шүүмжлэх нь бий. Тэгвэл энэ жилээс Тамсагийн
газрын тосны үнэ цэнэ нэмэгдэнэ. “Петро Чайна”-гийн олборлож буй түүхий
газрын тосны үнийн жишиг болон гаргаж буй хэмжээтэй дүйцүүлэн БНХАУ-ын
Өвөрмонголоос шинэ стандартын шатахууныг импортлон оруулж ирэх гэрээг
Уул уурхайн яам, Газрын тосны газрынхан хийгээд байна. “Монгол-93”
нэртэй шинэ шатахууныг энэ долоо хоногийн пүрэв гариг буюу тавдугаар
сарын 16-аас эхлэн Монгол Улсад албан ёсоор нийлүүлэхээр болсон байна.
Энэ удаа БНХАУ-аас авах 10 мянган тонн АИ-92 автобензин болон дизель
түлш нь тонн тутамдаа 100-150 ам.доллараар хямд байх ажээ.
Харин манай улс энэ онд 700 гаруй мянган тонн, ирэх онд нэг сая гаруй тонн газрын тос БНХАУ руу экспортлохоор төлөвлөжээ.
Ш.ЧИМЭГ