Хүйсээ сольсон эмэгтэй гэрлэх эрхтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.13-нд нийтлэгдсэн

Хүйсээ сольсон эмэгтэй гэрлэх эрхтэй болжээ

Хонг Конгийн шүүхээс байгалийн жамаар эрэгтэй болж төрсөн боловч мэс заслийн аргаар хүйсээ солиулан эмэгтэй хүн болсон “В” гэгчид гэрлэх зөвшөөрөл олгожээ. Хүйсээ солиулсан “В” нь өнгөрсөн 2008 онд найз залуутайгаа гэрлэх товчоонд гэрлэлтээ бүртгүүлэхээр очсон боловч түүний иргэний үнэмлэх дээрх “эрэгтэй” гэсэн хүйсийн тодорхойлолтоос болж гэрлэлтээ бүртгүүлж чадаагүй гэнэ. Хонг Конгод одоогоор ижил хүйстний гэрлэлтийг хуульчилаагүй байгаа учраас хоёр эрэгтэй хүн гэрлэх нь хуулиар хориотой юм. Тиймээс тэрээр Хонг Конгийн шүүхэд гомдол гарган албан ёсоор найз залуутайгаа гэрлэж болно гэсэн зөвшөөрөл авахад хүрсэн аж. Харин өчигдөр Хонг Конгийн шүүхээс түүнийг албан ёсоор “эмэгтэй” хэмээн тодорхойлж, найз залуутайгаа гэрлэх зөвшөөрөл олгож, эмэгтэй хүний ёсоор бүхий л эрхийг эдлэхийг зөвшөөрсөн байна.

Хонг Конгод хүйсээ солиулсан 200 орчим хүн амьдардаг байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж