Тойргийн хорооны бүрэлдэхүүнийг хууль бусаар баталсан гэв

Хуучирсан мэдээ: 2013.05.13-нд нийтлэгдсэн

Тойргийн хорооны бүрэлдэхүүнийг хууль бусаар баталсан гэв

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ. МАН-ын бүлгийн зүгээс 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, Ерөнхий сайдыг огцруулах асуудалд ажлын хэсэг гаргах асуудлыг дахин тавихаар болжээ. МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “Засгийн газар хяналтаас гарчихсан ийм байдалтай байж болохгүй. 2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийг батлахаас өмнө нарийн судлах, ярих зүйл бий. Биднийг ажлын хэсэг гаргая гэхэд АН-ынхан дургүйцдэг. Гэвч бид энэ талаар Эдийн засгийн байнгын хороонд дахин тавина” гэлээ.

Мөн тэрээр хэлэхдээ, “Ерөнхий сайд энэ долоо хоногт “Чингис бонд”-ын талаар мэдээлэл хийнэ. Гэхдээ МАН-ын бүлгээс энэ мэдээлэлтэй холбогдуулж шаардлага тавина. Учир нь 1.5 тэрбум ам.долларын бондыг ямар нөхцлөөр хэнээс авсан гэдэг нь мэдэгдэхгүй байгаа. Энэ талаар одоо болтол мэдээлэл өгөхгүй байгаа нь цаанаа учиртай байгаа хэрэг. Тиймээс шаардлага тавьж, болохгүй бол нийгмийн асуудал болгон тавина гэсэн байр суурийг МАН-ынхөн өглөө.

МАН-ын бүлгээс өгсөн мэдээллээр “Чингис бонд”-ын хүү болох 35 тэрбум төгрөгийг монголчууд ирэх зургадугаар сард төлнө. Энэ мэт Чингис бондын талаархи мэдээлэл ард түмэнд хаалттай яваад байгаа учраас Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан олон асуулт, илтгэл бэлтгэж байна” гэлээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Ерөнхийлөгчийн сонгуулийн аймаг, сум, дүүргийн тойргийн хороог байгуулсан ч түүнд ажиллах хүний 80 хувь нь АН-ынхан байгаа нь тэгш бус гэв. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороонд зарчмын хувьд хандаж, мэдээлэл сонсохоор болжээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж