Харин Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарын гэмт хэрэг дэх оролцоо нь хангалттай баримтаар тогтоогдоогүй учир хэрэгсэхгүй болгожээ.
Хэрэг нь шүүхэд шилжсэн долоон хүний хувьд эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 166.3-т зааснаар мөнгө угаасан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ. Харин “Голомт” банкны 6-р салбарын захирал Г.Саранчимэгийн тухайд 156.3.3-т зааснаар банкны хууль тогтоомж зөрчсөн гэх зүйлчлэл нэмэгдэж байна. “Голомт” банкинд С.Туяа гэгч хадгаламж эзэмшигчийн нэр дээр 1.4 тэрбум төгрөг байршуулсан нь тогтоогдож улмаар хадгаламж эзэмшигчийг шалгахад 1994 онд тус банкинд данс нээлгэснээс хойш нэг ч удаа дансаа ашиглаагүй гэдгээ хүлээжээ. Өөрөөр хэлбэл өөр хүний данс руу мөнгөө шилжүүлэн, гэмт үйлдлээ нуун дарагдуулдаг байсан байна. Дээрх зүйлчлэлүүдээр тэдний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 5-15 жилийн хорих ялаар шийтгэх хуулийн заалттай.
Мөрдөн байцаалтын шатанд МИАТ-ийн дээрхи удирдлагууд нисэхийн даатгалын үйлчилгээ үзүүлдэг гэх Япон, Хонгконг дахь зохиомол хоёр ч компанийн дансаар тухайн үеийн ханшаар нийтдээ 9.3 тэрбум төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогджээ. Дээрх мөнгөнөөс өөрсдийнх нь хувийн данс болон компанийх нь дансаар нийтдээ 4.3 тэрбум төгрөг нь эргэж орж ирсэн болох нь тогтоогджээ.
Хэрэгт холбогдсон хүмүүсийн 16.5 тэрбум төгрөгийн хадгаламжийн данс, 27 компанид оруулсан хувь, бусад машин хэрэгслийг битүүмжлээд байна.
Тэд хуулийн байгууллагад удаа дараа батлан даалтад гарах хүсэлтээ тавьж байгаа ч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх боломжгүй гэх хариу өгөөд байгаа аж.