“Монгол нюьс” мэдээллийн төв өнөөдөр Өвөрхангай аймгийн сонгогчдын төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэд өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулийг шударга бус болсон хэмээн үзэж байгаа аж. Учир нь тус аймагт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг 24390 санал, Н.Төмөрхүү 21267 санал авсан дүнг сонгуулийн хорооноос зарласан ч АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү 19 мянган санал Д.Зоригт 16 мянган санал авсан байсан ч хууль бус аргаар өнөөдөр УИХ-д сууж байна хэмээх тэд үзэж “Өвөрхангай аймгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах түр хороо” байгуулж байгаагаа дуулгалаа. Уг хороо энэ сарын 15-нд Өвөрхангай аймгийн төвд 15.00 цагт жагсаал, цуглаан хийн 25-ныг хүртэл сонгогчдын гарын үсгийг цуглуулах бөгөөд одоо тус аймгийн иргэдийг төлөөлөн УИХ-д сууж байгаа Г.Батхүү, Д,Зоригт гишүүдийг эргүүлэн татах хүсэлтийг УИХ, СЕХ, Ерөнхийлөгчид хүргүүлэх бөгөөд шударга сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөртөл улс төрийн тэмцлээ зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Г.ДАША