Монгол Улс хар жагсаалтад ойрхон байгааг санууллаа

Хуучирсан мэдээ: 2013.05.13-нд нийтлэгдсэн

Монгол Улс хар жагсаалтад ойрхон байгааг санууллаа

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, өнгөрсөн долоо хоногт тангараг өргөсөн Д.Зоригт хүсэлт гаргасны дагуу бүлгийн гишүүнээр албан ёсоор бүртгэж авчээ. Түүнчлэн хуралдаанаар Сум хөгжүүлэх сангийн санхүүжилт болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн талаар, мөн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийг батлахтай холбогдуулан Мөнгө угаахтай тэмцэх хуулийг ирэх зургадугаар сарын 1-ний дотор батлах ёстой гэж гишүүд үзжээ. Учир нь энэ хуулийг батлахгүй бол Монгол Улс хар жагсаалтад ороход хүрээд байгаа юм байна. Тиймээс энэхүү хуулийг яаравчлан батлах талаар АН-ын гишүүд санал нэгджээ. Нөгөөтэйгүүр АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн орлого, гүйцэтгэлийн талаар Сангийн яамнаас мэдээлэл хийж, аймгууд төлөвлөсөн орлогоо ашиглаж чадахгүй байна гэж гишүүд шүүмжилсэн байна. Энэ санд 247 тэрбум төгрөг хуваариласан ч үүнээс 7,7 тэрбум төгрөгийг зарцуулсан аж. Үүнээс гадна Сум хөгжүүлэх сангийн зээлийн төлөлт муу байгааг энэ үеэр хөнджээ. Сум хөгжүүлэх төслөө 100 хувь биелүүлсэн аймгаар Сүхбаатар аймаг байгаа юм байна.

Мөн Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлаа бүлгийн хуралдаанд танилцуулсан байна. Ерөнхий сайд Турк улсын Ерөнхий сайдтай хамтран 300 сая ам.долларын орон сууц барих гэрээнд гарын үсэг зурсан, анхны БОИНГ онгоц хүлээж авахаар болсон талаараа танилцуулжээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж