Эвсэл Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхэд анхаарна

Хуучирсан мэдээ: 2013.05.13-нд нийтлэгдсэн

Эвсэл Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхэд анхаарна

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хэлэлцсэн байна. Тэр дундаа энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх, эрх зүйн шинэчлэлийн тухай хуулийн төслүүдэд анхаарлаа хандуулах шаардлагатай гэж бүлгийн гишүүд үзсэн байна.

Бүлгийн хуралдааны хэлэлцсэн дараагийн асуудал нь хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааны талаар хэлэлцсэн байна. Сүүлийн үед хөрөнгийн зах зээл идэвхигүй байгаа талаар санал солилцжээ. Хөрөнгө зах зээлийн үйл ажиллагаа идэвхигүй байгаатай холбогдуулан үнэт цаасны тухай хуулийн төслүүдийг эргэн харах, нэмэлт оруулах эсэхийг судлахаар болсон байна.

Мөн Урт нэртэй хэмээн нэрлэж заншсан хуулийн хэрэгжилтийн талаар холбогдох яам, агентлаг болон иргэний хөдөлгөөний байгууллагуудын төлөөллөөс мэдээлэл сонссон байна. Урт нэртэй хуулийн хэрэгжүүлэх Засгийн газрын 294 тоот тогтоол байдаг ч энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг иргэний хөдөлгөөнийхөн онцолжээ. Тодруулбал, уул уурхай, олборлолт явуулж байгаа газруудад байгалийн нөхөн сэргээлтийг хийхгүй орхигдуулах Баянхонгор, Өвөрхангай зэрэг аймгуудад хангалтгүй байгаа иргэний хөдөлгөөнийхөн танилцуулсан байна. Тиймээс бүлгийн зүгээс уул уурхайгаа түшиглэн эдийн засгаа хөгжүүлэх шаардлагатай ч байгалиа сүйтгэхгүйгээр, нөхөн сэргээлтийг цаг алдалгүй хийж байхыг холбогдох албаныханд сануулсан байна. Мөн Засгийн газраас шинэ тогтоол гаргуулах шаардлагатай гэж эвслийн бүлгийн гишүүд үзсэн байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж