![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2011/4/a06dc819ed1909a4/92ad6fe247d64775big.jpg)
ХӨСҮТ-өөс хүний дархлал хомсдолын вирус буюу ДОХ болон бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх үндэсний стратеги төлөвлөлтийн хэрэгжилтийн асуудлаар өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Энэхүү үндэсний стратеги төлөвлөгөөг тус байгуулагынхан олон улсын байгуулагатай хамтран долоо хоногийн хугацаанд хийсэн байна. Тус үнэлгээний ажилд төрийн бус байгууллагууд олноор оролцсон бөгөөд гадаадын долоон зөвлөх, үндэсний багийн төлөөлөл оролцжээ. Сүүлийн үед ХДХВ /ДОХ/-ын халдвар эрс нэмэгдэж байгаа бөгөөд эрчүүдээс илүү илэрч байгаа талаар ярилаа. Мөн хүн амд чиглэсэн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулах нь чухал болоод байгааг онцлон хэлсэн юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд тус өвчний гадны донрын санхүүжилт нилээн сайн байсан гэнэ. Харин энэ жилээс манай улс дунд орлоготой улс орны түвшинд шилжиж байгаа учраас гадны донорууд багасч байгааг судалгааны ажилтнууд дуулгасан юм.
Өнөөдөр Монголд ХДХВ-ийн халдвартай бүртгэгдсэн тохиолдол дүнгээрээ 137 болоод байгаа юм.
Г.ДАША