
Коронавирусын халдвараар өвчилсөн хүнд уушигны хатгаатай төстэй шинж тэмдэг илэрдэг ба зарим тохиолдолд суулгах шинж тэмдэг илэрдэг байна. Өнгөрсөн 2012 оноос хойш Европ болон Ойрхи Дорнодын орнуудад коронавирусын халдвараар 33 хүн өвчилж, 18 хүн нас бараад байгаа аж. Одоогийн байдлаар Саудын Араб, Йордан, Катар, Герман, Их Британи, Франц зэрэг улсуудад коронавирусын халдвар гарсан байна. Түүнчлэн уг вирусын өвчлөл хамгийн өндөртэй байгаа Саудын Арабт 24 хүн өвчилсний 15 нь нас баржээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өмнө нь коронавирус /NCoV/-ыг САРС-тай төстэй хэмээн мэдээлж байсан боловч тэдний хооронд олон төрлийн ялгаа байгааг олж тогтоосон байна.