Харрисон Барнес 26 оноо 10 самбар авч багаа тэргүүлсэн бол Жаррет Жак 24 оноо Андрев Богут 18 самбар аван багтаа тус боллоо. Хэдий шагайны бэртэлтэй байсан ч Карри энэ тоглолтонд оролцож муугүй тоглолтыг үзүүлэн 22 оноо 4 оновчтой дамжуулалт өгсөн юм. Варриорсийн залуучууд 4 дүгээр үеийн сүүлийн 5 минутанд 8 онооны зөрүүг барин улмаар Жаррет Жак болон Клэй Томпсон нарын шидэлт дараалан амжилттай болж үндсэн цагт тоо 84-84 тэнцсэн. Томпсон энэ тоглолтонд ердөө 4 оноо авсан ч эцсийн мөчид оролтоо амжилттай болгосноор тэрээр тооны харьцааг тэнцүүлж багтаа цаг сунгах боломжыг авчирсан билээ.
Өнгөрсөн тоглолтонд 32 оноо аваад байсан Тони Паркер энэ удаад 17 оноо авсан ба зүүн шилбэндээ авсан бэртэл нь түүнийг хангалттай сайн тоглолт үзүүлэхэд саад болж байгаа гэж өөрөө хэлсэн байна. Ману Жинобли 21 оноо, Тим Данкан 19 оноо, 15 самбар авсан ч Варриорсийн залуус тоглолтын төгсгөлийг маш сайн хийснээр тэд ийнхүү хожигдлоо.
Сан Антонио нэмэлт цагт эхний 9 шидэлтээ амжилтгүй хийсэн ба харин энэ үед Карри аль хэдийн тоглолтыг гартаа аван Данканий эсрэг алдаатай оролт хийчихээд байсан юм. Нэмэлт цагт Варриорс 13 оноо авсан бол Спөрс ердөө 3 оноо л авлаа.
Карри өнөөдөр бэртэлтэй байсан ч гэсэн талбай дээр гарч тоглосон юм. Түүний хичээл зүтгэл тэсвэр тэвчээрийг багийнхан болон хөгжөөн дэмжигчид нь маш өндөрөөр үнэлж байлаа. Жарррет Жак " Түүнийг биеэ халааж байхыг хараад л за өнөөдөр энэ хүүхэд тоглоно гэж худлаа юм байна даа гэж л бодож суулаа. Харин дараа нь түүнийг нэг хөл дээрээ шахуу тоглоод эхлэхэд яг л Исиа Томас финалд Лэйкерсийн эсрэг тоглож байгаа юм шиг л харагдсан шүү. Түүний үзүүлсэн тоглолт, шидсэн шидэлтүүд, багийнхандаа довтлох боломж гаргаж өгж байгааг нь хараад би үнэхээр биширсэн" гэхэд болно гэж хэлсэн байна.
Цувралын дараачийн тоглолт Сан Антонио Спөрсийн талбайд лхагва гаригт 9.30 минутаас эхэлнэ.