Үнсэлттэй холбоотой түүхэн баримтууд

Хуучирсан мэдээ: 2013.05.13-нд нийтлэгдсэн

Үнсэлттэй холбоотой түүхэн баримтууд

Хүн төрөлхтний хайрын сэтгэлийн
илэрхийлэл болсон “үнсэлт”-тэй холбоотой Танин мэдэхүй ба Энтертайнмент жанрын
дараах 10 баримтыг дэлгэж байна.

Үнсэлт ба Түүх

  • Үнсэлттэй холбоотой нэн эртний гар бичмэл нь МЭӨ 1500
    онд хамаардаг бөгөөд Ведик Санскрит хэл дээр бичигдсэн байдаг юм байна.
    Энэхүү бичмэлд үнсэлтийг “Үнсэлт” гэдэг үгээр биш “долоох”, “уруулын
    шүүсийг уух” гэхчилэн тодорхойлсон байна.
  • Эртний Ромчууд үнсэлтийг гурав ангилдаг байжээ. Үүнд:
    Оскулум – Хацар дээрх үнсэлт / Басиум – Уруул дээрх үнсэлт / Саволиум –
    Тачаадсан үнсэлт

Үнсэлтийг “Танин мэдэхүй”

  • Үнсэлтийг судалдаг шинжлэх ухааныг “филематалог” гэдэг
    ажээ.
  • Үнсэлттэй холбоотой дэлхийн дээд амжилтыг
    2013.02.14-ний өдөр Тайланд хос тогтоогоод байгаа ба тэд 58 цаг 35 мин 58
    сек үнсэлцэж “Гиннесийн дэлхийн дээд амжилтууд” номд бүртгэгджээ.
  • Үнсэлцэхэд оролцдог хамгийн чухал булчинг “орбикуларис
    орис” гэдэг ба энэ нь та биднийг уруулаа үрчийлгэн цорвойход оролцдог
    булчин ажээ.

Үнсэлт ба Секс

  • Уруул нь хүний биеийн бусад эрхтнээс буюу бэлэг эрхтэн,
    хурууны өндөгнөөс 100 дахин мэдрэг байдаг учир хүн бүрт тааламжтай
    мэдрэмжийг өгдөг байна.
  • Секс хийлгүйгээр эмэгтэй хүнийг жаргаах хамгийн чухал
    үйлдэл нь “үнсэлт” бөгөөд үнсэлцсэнээр эмэгтэй хүнийг дур хануулж болдог
    байна.
  • Камасутрад үнсэлтийн 30 төрлийг дурьдсан байх ба
    “хэлтэй ноцолдох” гэхчилэн үнсэлтийн маш олон хэлбэрийг нэрлэжээ.

Үнсэлт ба “Кино ертөнц”
”Энэтхэгийн кино ертөнц дэх анхны үнсэлттэй кино 1978 онд гарч байжээ. Энэ нь
“Love Sublime” нэртэй дэлгэцийн бүтээл байсан бөгөөд Шаши Капур Зийнат Аманыг
үнсдэг юм байна. Энэхүү бүтээлийг дэлгэцнээ гарсан даруй бүтээлийг дахиж
гаргахгүйгээр хориглож өгөх асуудал хурцаар тавигдсан гэдэг. Жүжигчин М. Жи.
Рамачандраны хэлснээр “үнсэлт” гардаг энэ хэсэг бол Энэтхэгийн кино ертөнцийг
доромжилсон явдал юм гэжээ. (Зургийг өөр зургаар орлуулсан болно)

Хамгийн удаан үргэлжилсэн “үнсэлт”
Кино ертөнц дэх үнсэлттэй холбоотой удаах баримт нь хамгийн удаа үргэлжилсэн
үнсэлт гардаг дэлгэцийн бүтээл юм. Энэхүү киног 1941 онд бүтээсэн бөгөөд
“You’re in the Army Now” кино байжээ. Гол дүрийн жүжигчид 00:03:05 сек үнсэлцсэн
байдаг бөгөөд эл бүтээл нь тоос сорогчны худалдаа эрхэлдэг хоёр нөхрийн тухай
гардаг комеди жанрын кино юм байна.

Үнсэлт гардаг дэлхийн “анхны” кино
Дэлхийн анхны гэгддэг эл киног Эдисон компаниас 1896 онд бүтээсэн бөгөөд 30 сек
үргэлжилдэг юм байна. “The Kiss” нэртэй эл бүтээл дэлгэцнээ гарсан газар бүртээ
багагүй шуугиан тарьсан бөгөөд 30 секундын турш үнсэлцдэг хэсэг л гардаг ажээ.
“The Kiss” кино нь үнэн хэрэгтээ “The Widow Jones” хэмээх мюзиклийн төгсгөлийн
үзэгдэл байсан бөгөөд үүнийг нь дүрсжүүлэн бичиж “дуугүй” кино болгосон юм
байна.

Хамгийн олон удаа “үнсэлцдэг” кино
1926 оны “Don Juan” киноны үргэлжлэх 2 цаг 40 минутын турш нийт 191 удаагийн
үнсэлт гардаг байна. Жүжигчин Жон Бэрримо гол дүрийн Дон Жуаны дүрийг бүтээсэн
бөгөөд киноны турш маш олон үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй үнсэлцдэг байна. Энэ нь
бараг 53 сек тутам нэг үнсэлт гардаг гэсэн үг ажээ.

Өнгөт арьстантай хийсэн “үнсэлт”
АНУ-ын телевизээр хамгийн анх өнгөт арьстантай үнсэлцсэн кадр бүхий кино 1968
онд гарч байжээ. “NBC” телевизээр гарч байсан “Star Trek” цувралын эл ангид
жүжигчин Виллиам Шатнер хатагтай Мишель Николсыг үнсдэг юм байна. Эл үзэгдлийг
шүүмжлэгчид олон байсан бөгөөд киноны үйл явдалд тохируулж албадлагаар үйлдсэн
үнсэлт хэмээн шуугиж байжээ.

Родины “Үнсэлт”
Барууныхны соёлын ертөнцөд алдартай нэгэн үнсэлт бол Август Родины бүтээсэн
“Үнсэлт” нэртэй баримал юм. Энэхүү баримал нь 1886 онд бүтээгдсэн бөгөөд
баримлыг анхандаа “Francesca da Rimini” гэж нэрлэдэг байжээ. Энэ бол XIII зууны
үеийн язгууртан хатагтайг баримал болгон мөнхөлсөн хөшөө бөгөөд тэрээр
нөхрийнхөө дүү Паолод дурласан нэгэн ажээ. Эл бусармаг явдлыг мэдсэн даруй
тэднийг нөхөр Жайовани Малатеста нь хөнөөсөн гэдэг түүхтэй юм байна.

Хамгийн олон удаа “үнсүүлсэн” хөшөө
Энэ бол Италийн цэрэг Тулио Ломбардогийн хөшөө бөгөөд гантиг чулуугаар урласан
түүний эл хөшөөг Италийн “Academy of Fine Arts”-ийн танхимд байрлуулсан байна.
Энэ бол 1800-гаад оны үе бөгөөд энэ үеэр бүсгүйчүүдийн дунд ийм нэгэн цуурхал
тарсан байсан нь цэрэг Ломбардогийн хөшөө баримлыг үнссэн охид бүсгүйчүүд бүр
мөрөөдлийн ханхүүтэйгээ гэрлэх болно гэсэн байжээ. Үүнд итгэсэн 5 сая гаруй
эмэгтэй баримлын уруул дээр үнссэн байна.

Эх сурвалж: http://playskull.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж