МИАТ-ийн хэргийг нийслэлийн шүүхэд шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.13-нд нийтлэгдсэн

МИАТ-ийн хэргийг нийслэлийн шүүхэд шилжүүлжээ

МИАТ-ийн удирдлагуудын мөнгө угаасан гэх хэргийг Улсын мөрдөн байцаах
газраас шалгаж, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлэхэд бэлэн болжээ.
Энэ хэрэгт 2006-2011 оны хооронд МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж
байсан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж
байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү “Монголиан эйрлайнс” группын захирал
асан Ч.Суурьтогтох, тэдний үүсгэн байгуулсан компанийн нягтлан бодогчоор
ажиллаж  байсан Н.Гантөмөр, 1997-2007 оны хооронд “Голомт” банкны 6-р
салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарын долоон хүнд
холбогдох хэргийг  өнөөдөр Нийслэлийн Прокурорын газраас харьяалал
тогтоолгохоор нийслэлийн шүүхэд шилжүүлжээ.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж