63-р сургуулийг цэцэрлэгжүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.05.13-нд нийтлэгдсэн

63-р сургуулийг цэцэрлэгжүүлэв

Тэнгэр Санхүүгийн Нэгдэл, ХасБанкны хамт олон 63-р сургуулийг цэцэрлэгжүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүллээ

Урин дулаан цаг ирэх үед орон даяар моджуулах, зүлэгжүүлэх, цэцэрлэгжүүлэх олон ажил өрнөдөг билээ. Мод тарих нь байгаль орчны тэнцвэртэй байдлыг хадгалаад зогсохгүй бидний эрүүл амьдрах нэг үндэс суурь болж өгдөг.

Монгол Улсдаа нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч ХасБанк нь байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалах, ирээдүй хойч үедээ ногоон орчныг өвлүүлэн үлдээх, цөлжилттэй тэмцэх зорилгоор ХасТөгөл хэмээх мод тарих, ургуулах аяныг жил бүр зохион байгуулдаг сайхан уламжлалтай.

Бүх нийтээр мод тарих өдөр буюу 2013 оны 5 дугаар сарын 11-нд ТэнГэр Санхүүгийн Нэгдэл болон түүний охин компаниуд болох ХасБанк, ХасЛизинг ХХК, Тэнгэр Даатгал ХХК, Тэнгэр Капитал ХХК, ХасСекюрити ХХК, Хөгжлийн Алтан Сан ТББ-ын хамт олны төлөөлөл болсон 500 орчим залуус Нийслэлийн Хан-Уул дүүргийн 63-р тусгай сургуулийн гаднах талбайд мод тарих ажлыг санаачилж, амжилттай зохион байгууллаа.

Мөн энэ өдөр ХасБанкны орон нутаг дахь салбаруудын ажиллагсад Багануур, Налайх дүүргүүд болон Төв аймгийн Зуун Мод, Өвөрхангай аймгийн Хархорин, Дундговь, Булган аймгуудад мод тарих ажлыг өрнүүлсэн байна. Ийнхүү бүх нийтээр мод тарих өдрөөр ТэнГэр Санхүүгийн Нэгдэл болон ХасБанкны хамт олон Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт нийт 3,000 гаруй суулгацыг тарьлаа.

ХасБанк ХасТөгөл хөтөлбөрийг 2009 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2012 оны эцэс гэхэд Монгол орны томоохон суурин газруудад 21 төгөл байгуулж нийт 30,000 гаруй мод тарьж ургуулаад байна. Дан ганц мод суулгаад өнгөрөх биш харин суулгасан модныхоо ургалтанд санаа тавьж ажилладаг бөгөөд нийт тарьсан моддын ургалт 80-аас дээш хувьтай байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж