Туул гол цэвэрлэх хөтөлбөр

Хуучирсан мэдээ: 2013.05.13-нд нийтлэгдсэн

Туул гол цэвэрлэх хөтөлбөр
Хүрээлэн буй орчны бохирдол, тэр дундаа Улаанбаатар хотын ундны эх үүсвэр Туул гол бохирдох нь нийслэлийн иргэдэд тулгараад буй томоохон асуудлын нэг нь гарцаагүй бөгөөд хайрлаж  хамгаалах нь иргэн бүрийн үүрэг билээ.

Нийслэлчүүд бид байгаль, нийгэмдээ хөрөнгө оруулалт хийх хүсэл байдаг ч тэр болгон оролцож чаддаггүйг нуух юун.

Энэ өдөр М-Си-Эс Кока Кола ХХК нь жил бүр байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулдагийн нэг болох Туул голын дээд эх үүсвэрийн ай савыг өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт цэвэрлэлээ.

Тус компанийн “ЭЕРЭГЭЭР АМЬДАРЦГААЯ” уриан доор хийгдэж буй уг ажил нь зөвхөн Туул голыг цэвэрлээд зогсдоггүй бөгөөд Хан-Хэнтий, Хөвсгөл, Богд Хан тусгай хамгаалалтын газруудтай хамтран ажиллаж байгалийн унаган төрхийг хадгалах үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулдаг.

Тус компанийн байгаль, нийгэмд чиглэсэн ээлжит нэгэн ажил нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Эх Дэлхийн Цаг 60+” хөтөлбөрт аяныг жил бүр зохион байгуулсан билээ.

Түүнчлэн ЭЕРЭГЭЭР АМЬДАРЦГААЯ уриан доор хийгддэг, Эрүүл идэвхитэй амьдрал, Усны хэмнэлт буюу үйлдвэрлэлд ашиглагдсан усны цэвэршүүлэлт, сав, баглаа боодлын дахин ашиглалт, энергийн менежмент сэргээгдэх эрчим хүчний ашиглалт зэрэг ажлыг компани анх үүсэж хөгжсөн цагаас эхлэн бодлого болгон явуулдаг байна.

А.АМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж