Капитал банк Зээлийн батлан даалтын сантай хамтарна

Хуучирсан мэдээ: 2013.05.13-нд нийтлэгдсэн

Капитал банк Зээлийн батлан даалтын сантай хамтарна


Капитал банк Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллах гэрээг байгуулав

Капитал банк жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллах гэрээг 2013 оны 5  дугаар сарын 06-ны өдөр байгуулав.
Хамтран ажиллах гэрээнд Капитал банкны Гүйцэтгэх захирал А.Ариунболд, Сангийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанхуяг нар гарын үсэг зурлаа.

Мөн Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааны журмуудын талаархи сургалт, мэдээллийг тус сангийн мэргэжилтнүүд тус банкны Улаанбаатар хот дахь салбар, тооцооны төвүүдийн зээлийн эдийн засагч, харилцааны менежерүүдэд олгосон.

Энэхүү  гэрээг байгуулснаар Капитал банк нь зээлийн барьцаа хөрөнгийн дутагдалтай байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэдэг үйлчлүүлэгч, харилцагч нартаа хот, хөдөөгийн 61  салбар, нэгжид хандан авах зээлийнхээ 60 хүртэл хувьд батлан даалт гаргуулах боломжийг олгож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж