Чуулганыг түр завсарлууллаа | News.MN

Чуулганыг түр завсарлууллаа

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Чуулганыг түр завсарлууллаа

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2009 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн эхний хэлэлцүүлгийг хийхээр болж, Сангийн сайд С.Баярцогт, Үндэсний аудитын газрын дарга Ч.Раднаа нар танилцуулга хийсэн ч Засгийн газрын сайд нар танхимд хүрэлцэн ирээүйгээс болж, хуралдааныг түр завсарлууллаа. Хуралдааныг 12.00 цагт үргэлжлүүлэхээр болоод байна.

Чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулсан үндэслэл нь нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж байх үед Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Шадар сайд нар оролцож, гишүүдийн асуултад хариулт өгөх ёстой юм байна. Нөгөөтэйгүүр, Үндэсний аудитын газраас Монгол Улсын 2009 оны нэгдсэн төсөвт хийсэн аудитын дүнгээр олон санхүүгийн зөрчил дутагдал илэрчээ. Тухайлбал,  2009 онд төсвийн орлогын төлөвлөгөө 189.5 тэрбум төгрөгөөр тасарчээ. Орлогын төлөвлөгөө тасархад нөлөөлсөн гол хүчин зүйл нь буюу 90 орчим хувийг татварын орлогын тасалдал эзэлж байгаа аж. Тухайлбал, дээрх онд 24510 аж ахуйн нэгж үйл ажиллаа явуулаагүй буюу алдагдалтай ажилласан гэсэн санхүүгийн тайланг татварын газарт гаргаж өгчээ. Мөн Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг 806 сая төгрөг, Монголын хөрөнгийн бирж 27 сая төгрөг, Монгол шуудан банк 125 сая төгрөгийг тус бүр татварын орлогод төвлөрүүлээгүй. Монголбанк цэвэр ашгаасаа мөн оруулаагүй болохыг Үндэсний аудтиын газрын дарга тайландаа дурдсан юм.

Нэгдсэн төсөвт хийсэн аудитын дүнгээр олон зөрчил дутагдал илэрсэн байгаа тул эл асуудалтай холбогдуулж, бараг бүх гишүүн асуулт тавихаар кноп дараад буй. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэхээр тэд хариултаа авна.

Г.Дарь

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hf 2010-06-04 112.159.142.60

ene menhbold gej gazriin gaig mongoliin toroos zailuulah tsag ni bolson yamar olon jil gai tarij bainaaichij uheesei ooriinhoo muu muuhaig medeed Burhanii omno nuglee naminchlaad suudlaa ogoosoi

Avatar

Зочин 2010-06-04 202.179.20.168

LaCie компаний 4TB буюу 4000GB багтаамжтай 4big Quadra зөөврийн супер хард зарна 88664040

Avatar

Hn 2010-06-04 203.169.50.100

oloogui orlogiig tegeed yahiin tatvaraas nehehiimuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж