Мерседес багийн нисгэгч Нико Росберг эцсийн мөчид багийн анд Льюйс Хамилтоныг 0,2 секундын зөрүүгээр тэргүүлж, Испанийн гран прид нэгдүгээр эгнээнээс уралдахаар боллоо. Харин гуравдугаар байранд Ред Булл багийн Себастиан Веттел, дөрөвдүгээр байранд Лотус багийн нисгэгч Кими Райконнен бичигдсэн байна. Харин түүний ард Фернандо Алонсо бичигдсэн юм. Испанийн гран пригийн албан ёсны гараа өнөөдөр орой болох бөгөөд 1997 оноос хойш Формула 1-ийн гарааг Испанид явуулж байгаа билээ. Өнгөрсөн жил Испанийн гран прид Пастор Малдонадо түрүүлж байсан түүхтэй юм. Харин байрлал тогтоох гараанд мөн Малдонадо түрүүлж байжээ.
Б.СҮХ