Хятадын баруун өмнөд нутгийн
чулуун нүүрсний уурхайд гарсан ослын улмаас 27 уурхайчин амь үрэгдсэн
тухай “Синьхуа” агентлаг бямба гаригт мэдээлжээ. Нийтдээ 81 уурхайчныг
амьд гаргасны 16 нь эмнэлэгт хүргэгдсэн байна.
чулуун нүүрсний уурхайд гарсан ослын улмаас 27 уурхайчин амь үрэгдсэн
тухай “Синьхуа” агентлаг бямба гаригт мэдээлжээ. Нийтдээ 81 уурхайчныг
амьд гаргасны 16 нь эмнэлэгт хүргэгдсэн байна.
Фото: Xinhua/Luo Guanglian
Сычуань
мужийн Ложоу хотын нүүрсний уурхайд метаны хий дэлбэрчээ. Осол гарах
үеэр 108 хүн ажиллаж байснаас 37 нь уурхайд боогдсон аж.
Хятадад
сүүлийн хоногт гарсан уурхайн хоёр дахь осол нь энэ боллоо. Үүний өмнө
баасан гаригт Гуйжоу мужид уурхайд хий дэлбэрч 12 уурхайчин амиа алдан,
хоёр хүн шархадсан байв.
Хятадын уурхайнууд дэлхийд хамгийн
аюултайд тооцогддог ба 2011 оны албан ёсны мэдээгээр уурхайн ослоор
бараг 2000 уурхайчин нас баржээ. Ажилчдын эрх ашгийг хамгаалагч
байгууллагууд Хятадыг албан ёсны хохирлын тоог дардаг гэдэг.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР