Английн хөлбөмбөгийн холбооны цомын шигшээд Манчестер Сити клубтэй таарч тоглосон Виган Атлетик клуб анх удаагаа энэ тэмцээнд түрүүллээ. Тоглолтын үндсэн цагийн сүүлийн минутад сэлгээгээр орж ирээд удаагүй байсан Бен Ватсон, Малонигийн дамжуулалтаар гоол оруулж Виган Атлетикийн түүхэн ялалтын замыг засчээ. Тоглолтын туршид Ситизенчүүд илүү байсан ч өнөөдөр тэдний өдөр биш байлаа. “Бидэнд үнэхээр аз дутлаа. Шүүгчдийн алдаа ч гарсан. Гэхдээ би энэ тоглолтод шүүгчдийг буруутгахгүй. Бид л төгсгөлөө хийж чадсангүй” гэж Манчестер Сити клубын менежер Роберто Манчини ярьжээ. Виган клубыг 2009 оноос хойш Испани мэргэжилтэн энэ клубт ирснээс хойш томоохон цом хүртэж байгаагүй нэгэн. Тэрээр тоглогчийн хувиар Виган Атлетик клубт 1995-2001 оны хооронд тоглож 14 гоол оруулж байжээ. Виган Атлетик клуб дараа жил доод лиг рүү унах магадлалтай багуудын тоонд бичигдэж байгаа юм. Одоогоор тэд 35 оноотойгоор хасагдах багуудын эгнээнд бичигдэж байна.
Б.СҮХ