Өчигдөр орой болсон Астон Виллагийн эсрэг тоглолтод Челси клубын нэрийн өмнөөс хойр гоол оруулж цэнхэрүүдийн бүх цаг үеийн түүхэн дэх мэргэн бууч боллоо. 34 настай тоглогч Лампард нийтдээ 203 гоол оруулж Бобби Тамблиний дээр бичигдэх болсон юм. “Рекорд эвдэнэ гэдэг үнэхээр сайхан хэрэг. Ирэх жилүүдэд миний нэр дурсагдана гэж бодохоор үнэхээр сайхан байна. Намайг улирал дуусгаад энэ багаас явна гэсэн мэдээлэл гараад байгаа. Гэхдээ би энэ багт үлдмээр байгаа гэдгээ эртнээс хэлж байсан. Одоо ч би энэ багийн бүрэлдэхүүнд үлдмээр байна” гэж тоглолтын дараа BBC радиод ярьжээ. Лампард Челсигийн нэрийн өмнөөс 607 тоглолтонд оролцсон нэгэн билээ.
Б.СҮХ