Цагдаагаас зугтаад матарт баригдав

Хуучирсан мэдээ: 2013.05.12-нд нийтлэгдсэн

Цагдаагаас зугтаад матарт баригдав

Цагдаагаас зугтаж явсан Флорида мужийн  нэг эрэгтэй матрын довтолгоонд өртжээ. Цагдаагийнхан түүнийг матарт хазуулаад эмнэлэгт байхад нь олж илрүүлжээ.

                                                               Аллигатор. Фото: Joe Raedle / AFP

Хорин настай Брайана Зунигийн  ярьснаар, тэр ус цэвэрлэх байгууламжийн  дэргэдүүр гүйж явахад нь матар довтолж, газар унагаад хазаж эхэлжээ. Матарын  шүдний ор түүний гар нүүрэнд үлдсэн байв.

Машинаа хачин маягаар жолоодож явсан түүнийг цагдаагийнхан зогсооход тэрээр арын хаалгаараа гарч зугтсан гэнэ. Цагдаа нараас тэр нуугдаж чадсан ч матраас зугтаж чадаагүй аж. Түүнийг цагдаа нарт эсэргүүцэл үзүүлсэн гэж буруутгаад байна.

Америкийн эсвэл миссисипийн гэж нэрлэдэг матрууд Флорида, Техас, Луизиана (энэ мужид тэдний тоо хамгийн их),  Жоржио, Хойд ба Өмнөд Каролина мужид амьдардаг.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж