Пол Скоулз зодог тайлна

Хуучирсан мэдээ: 2013.05.12-нд нийтлэгдсэн

Пол Скоулз зодог тайлна

Манчестер Юнайтедын домогт хагас хамгаалагчийн нэг Пол Скоулз улирал дуусгаад зодог тайлас болсноо зарлалаа. 38 настай Скоулз энэ улиралд премьер лигт түрүүлснээр 11 цомыг өргөж үзсэн тоглогч болсон билээ.  Тэрээр 1993 оноос хойш Улаан чөтгөрүүдийн төлөө зүтгэж 497 тоглолтод 107 гоол оруулсан юм. “Пол бол үнэхээр сайн тоглогч. Түүн шиг өөрийнхөө карьерыг ганцхан багийн төлөө зориулсан тоглогч цөөхөн. Энэ олон жилийн турш өөрийнхөө формыг хадгалж тоглоно гэдэг амаргүй. Би түүнтэй хамт премьер лигийн 11 медалийг цуглуулжээ” гэж Манчестер Юнайтедын менежер Сир Алекс Фергюсон ярьжээ. Тэр хоёр жилийн өмнө зодог тайлах талаар ярьж байсан ч 2012 оны эхэнд эргэн ирсэн юм.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж