Т.Дэлгэрмөрөн ятгын хатан хаантай хоршино

Хуучирсан мэдээ: 2013.05.12-нд нийтлэгдсэн

Т.Дэлгэрмөрөн ятгын хатан хаантай хоршино

“The Mongolian Live Sessions” төслийг "Prosound" студийн дууны найруулагч Рагу санаачлан, Монголын рок, попын төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчидтэй хамтран хэрэгжүүлж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Уг төсөл нь нэг дуучин, нэг хөгжимчин хамтран уран бүтээл туурвих явцыг харуулах, амьд хөгжмийн ажлыг харуулах зорилготой юм.

Төслийн хүрээнд рок, попын шилдэг 16 уран бүтээлчийн найман видео бичлэгийг ямар ч засвар өөрчлөлтгүйгээр үзэгчдэд толилуулж эхэлсэн байгаа. Үзэгчдэд хүргэсэн эхний бүтээл нь “Sweetymotion” хамтлаг, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат нарын хамтран сэргээн дуулсан “Алтан намар”  дуу байсан юм.

Үзэгчид “Алтан намар” дууны клипийг youtube.com/MongolianLive, www.twitter.com/MongolianLive, www.facebook.com/MongolianLive, www.instagram/MongolianLive гэсэн сошиал медиа хаягаар дамжуулан хүлээн авч үзэх боломжтой болсон.

Тэгвэл төслийн хүрээнд бүтээгдэж байгаа дараагийн бүтээл нь “Номин талст” хамтлагийн дуучин  Т.Дэлгэрмөрөн, “Бөртэ” хамтлагийн ятгачин Ч.Мөнх-эрдэнэ нарын хамтрал байх бололтой.

Тэдний бүтээлийн хэсгээс youtube сайтад байршуулсаныг ЭНД дарж сонсоно уу.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж