1963 оны тавдугаар сарын 15-ны өдөр П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар анх хөшгөө нээж байсан ДБЭТ –ын уран бүтээлчид энэ удаа 50 жилийн ойн арга хэмжээгээ тавдугаар сарын 14-нд 10.00 цагт болох “Сонгодог урлаг 50 жилд” эрдэм шинжилгээний бага хурлаар эхлэх аж. Тус хурлаар эрдмийн статустай сонгодог урлагийн театрын хүчин зүйлүүд болох дуурь, балет, хөгжмийн онцлог, сонгодог урлагийн менежмент, марктенгийн үйл ажиллагааны хөгжлийн үе, шат, түүний түвшин, ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцэх юм байна. Мөн өдөр “Улаан хивсний ёслол” болж, “Уран бүтээлийн түүхэн үзэсгэлэн”-гийн нээлт, “Гэгээн оргил өөд” түүхэн баримтат киноны нээлтийг хийнэ. Харин тавдугаар сарын 15-нд уламжлал ёсоор П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар 50 жилийн ойн нээлтээ хийн, 16-19-ний өдрүүдэд дэлхийн сонгодог болон Монголын шилдэг бүтээлүүдээс үзэгчдийн хүртээл болгох нь ээ. Мөн ДБЭТ-ын шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн дуурь, балет гэсэн хоёр хэсэг бүхий “Гала” тоглолтоо толилуулах бөгөөд сонгодог урлагийг шимтэн сонирхогч үзэгчдэдээ зориулан тус театрын уран бүтээлчид таван өдрийн турш шилдгийн шилдгүүдээ сорчлон хүргэх болно.
ДБЭТ-ын 50 жилийн ойн хөтөлбөр:
14-нд
10.00-12.00 “Сонгодог урлаг 50 жилд” эрдэм шинжилгээний бага хурал үзэгчдийн танхимд
14.00-15.30 ДБЭТ-ын хамт олны “Улаан хивсний ёслол”-ын арга хэмжээ ДБЭТ-т
15.30-16.00 “Уран бүтээлийн түүхэн зураг” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт ДБЭТ-ын фоёнд
16.00-17.30 “Гэгээн оргил өөд” 50 жилийн ойн баримтат киноны нээлт үзэгчдийн танхимд
15-нд
18.00 цагт П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурь
16-нд
18.00 цагт Э.Чойдог “Шарилжин дундах цэцэг” балет, Н.Римский-Корсаков “Щехеразада” балет
17-нд
18.00 цагт Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс” дуурь
18-нд
17.00 цагт П.И.Чайковскийн “Хунт нуур” балет
19-нд
17.00 цагт ДБЭТ-ын 50 жилийн ойн “Гала концерт”-ыг тус тус өргөн барих нь ээ.