Богд ууланд түймэр гарч байна гэсэн мэдээлэл өнөөдөр өглөө нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Одоогоор яг ямар хэмжээний гал юунаас болж гарсан нь тогтоогдоогүй байна. Гэхдээ хамрах хүрээ харьцангуй гайгүй байгаа бололтой. Дуудлагын дагуу гал унтраах ангийнхан гарч, хэргийн газарт ажиллаж байна.
Б.СҮХ