Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд МАХН-аас Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг нэр дэвшүүлэхээр боллоо. Тус намын Бага чуулганаар өнөөдөр МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд бие дааж оролцох, эсвэл аль нэг намыг дэмжиж орох эсэх асуудлаар хэлэлцэж, МАХН намын бодлогын хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуульд бие дааж оролцох нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. Ингээд намын дарга Н.Энхбаярын санал болгож, Гүйцэтгэх
товчооноос дэмжигдсэн гэж буй Н.Удвал сайдыг Бага чуулганд оролцсон гишүүдийн 95 хувийн саналаар дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд сойхоор боллоо . Уг нь хуралдааны эхэнд дөрвөн хүний нэр яригдаж байсан ч Н.Удвал сайд ганцаар тунаж үлдсан юм.

МАХН-ын Бага чуулган өндөрлөлөө.
Ш.ЧИМЭГ