Н.Удвалын нэр тунаж үлджээ

Хуучирсан мэдээ: 2013.05.11-нд нийтлэгдсэн

Н.Удвалын нэр тунаж үлджээ

МАХН-ын Бага чуулганы хуралдаан хаалттай үргэлжилж байна. Яг одоо чуулганаар МАХН Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд бие дааж оролцох, эсвэл аль нэг намыг дэмжиж оролцох эсэх асуудлаар Бага чуулганы гишүүд санал шүүмжээ хэлж байна. Гишүүдийн байр суурь харилцан адилгүй байгаа тул хурлын уур амьсгал ширүүхэн байгаа тухай эх сурвалж мэдээллээ.

Хэрэв МАХН-ын Бага чуулганы гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН нь бие дааж оролцох ёстой гэдэгт санал нэгдвэл тус намаас сонгуульд өрсөлдөх хүн нь Эрүүл мэндийн сайд Н.Удвал байх гэнэ. Хуралдааны эхэнд дөрвөн хүний нэр яригдаж байсан ч намын дарга Н.Энхбаярын санал болгож, Гүйцэтгэх товчооноос дэмжигдсэн гэж буй Н.Удвал сайд ганцаар тунаж үлджээ. Н.Удвал сайдын хувьд Бага чуулганд үг хэлж, илтгэл тавьсан байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж