МАХН-ын Бага чуулганы хуралдаан хаалттай үргэлжилж байна. Бага чуулганаар хоёр үндсэн асуудал хэлэлцэх аж. Эхэнд, МАХН Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх тухай асуудлыг хэлэлцэх бөгөөд Бага чуулганы гишүүдийн олонхи нь оролцоно гэдэгт санал нэгдвэл дараагийн асуудал болох бие дааж оролцох, эсвэл аль нэг намыг дэмжих эсэхээ шийдвэрлэх юм байна. Намын удирдлагын зүгээс эцсийн шийдвэр гартал Бага чуулганы талаарх мэдээллийг нууцлахыг үүрэгдсэн гэнэ.
Бага чуулганы өмнө МАХН-ын Гүйцэтгэх товчоо мөн л хаалттай хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой шийдвэрээ гаргасан байгаа. Гэвч Гүйцэтгэх товчооны шийдвэрийг нууцалж байна. Эх сурвалжийн мэдээллээр Гүйцэтгэх товчооноос МАХН нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд бие дааж оролцох ёстой гэж шийдсэн, энэ дагуу Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг нэр дэвшүүлэхээр Бага чуулганд санал оруулахаар болсон гэх мэдээлэл байгаа юм. Сануулахад, МАХН-ын Гүйцэтгэх товчоо нь 21, Бага чуулган 205 гишүүнтэй ажээ.
Бага чуулганы хуралдаан хаалттай үргэлжилж байна.
Ш.ЧИМЭГ