Өнөөдөр хуралдсан МАХН-ын Гүйцэтгэх товчооноос Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон тухай эх сурвалж мэдээллээ. МАХН-ын дарга Н.Энхбаярын зүгээс Н.Удвалыг нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзэж, Гүйцэтгэх товчоонд санал хүргүүлсэн гэнэ.
МАХН-ын Гүйцэтгэх товчоо нь 21 гишүүнтэй бөгөөд шийдвэрээ Бага чуулганд танилцуулж, Бага чуулганы хуралдаанаар эцсийн шийдвэрийг гаргах юм. Гэхдээ МАХН-ын гишүүдийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд бие дааж оролцох, эсвэл аль нэг намыг дэмжиж оролцох гэдэг дээр харилцан адилгүй байр суурьтай байгаа аж. Ямартай ч намын Бага чуулганаас эцсийн шийдвэр гаргах юм.
Бага чуулганы хуралдаан хаалттай үргэлжилж байна.
Ш.ЧИМЭГ