Хунтайж Чарльз ногооны дэлгүүрээ хаав

Хуучирсан мэдээ: 2013.05.11-нд нийтлэгдсэн

Хунтайж Чарльз ногооны дэлгүүрээ хаав

Уэльсийн  хунтайж Чарльз найман жилийн өмнө нээсэн органик жимс, ногооныхоо дэлгүүрийг хаасан тухай хунтайжийн албан ёсны төлөөлөгч “Reuters”-т мэдээлжээ.

Уг дэлгүүр нь ногоо, жимсний онлайн үйлчилгээ, ердийн супер маркетуудтай өрсөлдөж чадаагүй учир хаагджээ. Хунтайжийн дэлгүүрийн The Veg Shed нэртэй ногоо, жимс ердийн дэлгүүрийнхээс үнэтэй байв. Ногоог гар аргаар арчлан ургуулдаг, бага хэмжээгээр тариалдаг учраас үнэ нь тийм өндөр байжээ.

The Veg Shed-ийн бас нэг онцлог нь ер бусын хэлбэр дүрс, хэмжээтэй ногоо худалдаж байсанд байлаа. Стандартаар супер маркетуудад тийм гажууд ногоог авдаггүй. Хунтайжийн дэлгүүр хаагдсаныг хэвлэлд бичихдээ хаад, ноёд ч санхүүгийн хүндрэлтэй тулгардаг гэж онцолжээ. Найзынх нь ярьснаар тэр дэлгүүрээ хаах их дургүй байсан ажээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж