Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох эсэхээ шийдэхээр МАХН-ын Бага чуулган энэ цаг мөчид хаалттай хуралдаж байна. УИХ-д суудалтай намуудаас МАХН-аас бусад нам нэр дэвшигчээ тодруулж, эсвэл аль нэг намыг дэмжиж оролцохоо мэдэгдээд байгаа бол МАХН-ын хувьд Бага чуулганаа өнгөрөгч пүрэв гаригт хуралдуулахаар товлосон ч хойшлуулсаар ийнхүү өнөөдөр болж байна. МАХН-ын Бага чуулган 205 гишүүнтэй аж.
Бага чуулганы өмнө тус намын Гүйцэтгэх товчоо мөн хаалттай хуралдсан байна. Намын гишүүдийн хувьд харилцан адилгүй байр суурьтай байгаа аж. Зарим гишүүдийн хувьд МАХН нь Ерөнхийлөгчийн сонгуульд бие дааж оролцох ёстой, ингэхдээ эмэгтэй нэр дэвшигчийг тодруулна гэх байр суурьтай ч гишүүд байгаа бол зарим нь аль нэг намыг дэмжиж оролцох нь зүйтэй гэж үзэж байна. Гишүүдийн байр суурь харилцан адилгүй байгаа тул хурлын уур амьсгал ширүүхэн байгаа бололтой.
Бага чуулганы хуралдаан хаалттай үргэлжилж байна.
Ш.ЧИМЭГ