Bain & Company тооцоолсноор, 1,6 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй хятадуудын 60 хувь нь бусад орнуудын баячуудад өгдөг боломжийг ашиглажээ. Жишээлбэл, тэндхийн банкинд хөрөнгөө хадгалуулах, эсвэл тэнд хөрөнгө худалдан авах зэргийг иргэншил өгөхөд нь харж үздэг ажээ.
Хөрөнгө нь 16 сая ам.доллараас давсан хятад иргэдийн 70 хувь нь гадаадын иргэн болох боломжийг ашигласан ба ойрын үед ашиглах гэнэ. Баячуудын дөнгөж 10 хувь нь л гадаадын иргэн болохгүй гэсэн байна. Гэхдээ тэд ирээдүйд хүүхдүүддээ тийм боломжийг ашиглахыг зөвшөөрнө гэсэн байв.
1,6 сая ам.доллараас илүү гарсан хөрөнгөтэй хятад иргэдийн гуравны нэг гаруй нь гадаадад хөрөнгө оруулалт хийсэн байна. Хөрөнгө нь 16 сая ам.доллараас давсан хятад иргэдийн тал хувь нь гадаадад хөрөнгө худалдан авчээ. 2011 оноос хойш гадаадад хөрөнгө оруулагч хятадуудын тоо хоёр дахин нэмэгджээ. Баян хятад хүмүүсийн 60 хувь нь бусад орнуудад оруулах хөрөнгөө нэмэгдүүлнэ гэсэн байв.
Bain & Company тэмдэглэснээр, хятад саятнууд хөрөнгөө хамгаалах, түүний бүтцийг өөрчлөх эрмэлзэлтэй учраас цагаачлах аргыг сонгодог гэнэ. Баян хятадууд гадаадад их цагийг өнгөрөөж, нутгийнхаа экологийн бохирдлоос зугтааж байгаагаас гадна үр хүүхэддээ гадаад боловсрол өгөх сонирхолтой. 1,6 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй 700 мянган баячууд Хятадад амьдардаг. 2008 оноос хойш тэдний тоо хоёр дахин нэмэгдсэн юм. Мөн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурал нь дэлхийн хамгийн их баячуудтай парламент болдог. Тэнд 31 хүн долларын тэрбумтнууд юм. Өөр 52 тэрбумтан Хятадын удирдлагын дэргэдэх Ард түмний улс төрийн зөвлөлдөх зөвлөлд нь байдаг ажээ.