Сагсан бөмбөгийн ахмадын УАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.05.11-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн ахмадын УАШТ эхэллээ

Монголын сагсан бөмбөгийн нэрт зүтгэлтэн, спортын мастер Д.Содномзундуй агсны нэрэмжит ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд 38 багийн 400 гаруй тамирчин оролцож байгаа нь хамгийн дээд үзүүлэлт болж байна. Тэмцээний нээлтийн үеэр сагсан бөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Д.Содномзундуй, Ц.Моломжамц, Монголын анхны эмэгтэй спортын мастер цолтой сагсан бөмбөгийн тамирчин Ц.Оюун нарын таван хүнийг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Алдрын танхимд мөнхжүүлж, дурсгалын медаль, бөгж, 500 мянган төгрөгийн мөнгөн шагнал гардуулав.

Ахмадын улсын аваргын медальтнууд маргааш тодорно.

Т.МАША



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж