ЧД-ийн Хөдөлмөрийн хэлтсийнхэн мод тарьж байна

Хуучирсан мэдээ: 2013.05.11-нд нийтлэгдсэн

ЧД-ийн Хөдөлмөрийн хэлтсийнхэн мод тарьж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигийн дагуу өнөөдөр бүх нийтээр мод тарьж буй. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн ажилтнууд Байгалийн түүхийн музейн замын урд талын талбайд 300 хайлаас модны суулгац тарьж байна. Мод тарих их үйлсэд тус хөдөлмөрийн хэлтсийн бүх ажилтнууд оролцож буй бөгөөд 300 суулгацаа өнөөдөр тарьж дуусгах гэнэ. Хүрээлэн буй орчинд ээлтэй энэ үйлсийг зөвхөн суулгац суулгах төдийгөөр дүгнэх бус, тарьсаныхаа дараа арчилж тордох нь мөн чухал гэдгийг хөдөлмөрийн хэлтсийн ажилтнууд онцлоод, ажлынхаа заваар байнга ирж усалж байхаа хэлж байсан юм.

У.БОЛОР



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж