МҮОНРТ-ийн нэрэмжит өсвөр үеийн улсын аварга шалгаруулах гандболын тэмцээн энэ сарын 8-10-нд Төв аймгийн Спортын ордонд боллоо. Тэмцээнд нийслэл, хөдөө орон нутгийн 28 багийн 300 гаруй тамирчид 14-15, 16-17 гэсэн хоёр насны ангилалд өрсөлдсөн байна.
Тэмцээний медальтнуудыг танилцуулъя.
Охид /14-15 нас/
- Ч.Бадамрагчаа дасгалжуулачтай З.Энэрэл ахлагчтай Хан-Уул дүүрэг
- Д.Галсанцэрэн дасгалжуулагчтай У.Саранзаяа ахлагчтай “Сэлэнгэ” баг
- Б.Батсайхан дасгалжуулагчтай П.Гэрэлсүрэн ахлагчтай “Дархан” баг
Хөвгүүд /14-15 нас/
- Б.Батсайхан дасгалжуулагчтай П.Баясгалан ахлагчтай “Дархан” баг
- Б.Ганцэцэг дасгалжуулагчтай Б.Буянтогтох ахлагчтай “Шинэ Монгол” сургууль
- Б.Бадамсэд дасгалжуулагчтай М.Баасанбат ахлагчтай “Хан-Уул” дүүрэг
Охид /16-17 нас/
- Б.Өсөхбаяр дасгалжуулачтай Г.Халиун ахлагчтай “Дархан” баг
- П.Мөнхнасан дасгалжуулагчтай Г.Оргилмаа ахлагчтай “Зүүнхараа” баг
- Э.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчтай О.Сүрэн ахлагчтай “Ирээдүй” баг
Хөвгүүд /14-15 нас/
- П.Мөнхнасан дасгалжуулагчтай Н.Энхзул ахлагчтай “Зүүнхараа” баг
- М.Лхагва-Очир дасгалжуулагчтай О.Отгон-Эрдэнэ ахлагчтай “Замын-Үүд” баг
- Ч.Энхтөр дасгалжуулагчтай Б.Баяржаргал ахлагчтай “Аварга” дунд сургууль
Байгууллагын нэгдсэн дүнгээр Б.Өсөхбаяр дасгалжуулагчтай “Дархан” баг, М.Лхагва-Очир дасгалжуулагчтай “Замын-Үүд” баг, А.Сонинцэцэг дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн баг тэргүүлэв.
Шилдэг хаалгачаар Хан-Уул дүүргийн тамирчин Б.Соёл, Дархан багийн тамирчин Н.Гандөл, СХД-ийн Ирээдүй багийн тамирчин Э.Уянга, СБД-ийн 1-р сургуулийн тамирчин М.Санчир, Шилдэг довтлогчоор Дархан багийн Т.Амаржаргал, Хан-Уул дүүргийн Д.Баясгалан, Дархан багийн Г.Халиун, Зүүнхараа багийн Ч.Бат-Эрдэнэ, Уран тоглогчоор Сэлэнгэ багийн Х.Сарангуа, Замын-Үүд багийн Б.Басрболд, ирээдүй багийн П.Жавзанпагма, Замын-Үүд багийн Б.Өнөрболд, Шилдэг дасгалжуулагчаар Замын-Үүд багийн М.Лхагва-Очир, Зүүнхараа багийн П.Мөнхнасан нар шалгарчээ.