The Walking dead: Нэгдүгээр анги “A New Day”

Хуучирсан мэдээ: 2013.05.11-нд нийтлэгдсэн

The Walking dead: Нэгдүгээр анги “A New Day”

Gamer-чүүддээ энэ удаад цуврал ангит “Walking dead” тоглоомыг танилцуулж байна. Энэхүү тоглоом таван ангитай бөгөөд Horror, Adventure, Zombie, Action төрлийн тоглоом юм. Харин хөгжүүлэгчээр нь A Telltale Games Series ажилласан билээ.

Тоглох аргачлал:

Mouse, keyboard байхад хангалттай тэгээд асуултад нь хариулж тоглоход л боллоо.

Үнэлгээ:

Gamespot-оос 8,0 оноо авч, сайхан тоглоом болсон гэж дүгнэсэн байна

IGN-ээс 8,9 оноо авч, мөн адил сайхан тоглоом болсон гэж дүгнэжээ.

Агуулга:

Ли Эверетт хүн амины хэргээр баривчлагдаж, цагдаагийн машинд явж байтал гэнэт урд талаас нь болхи хөдөлгөөнтэй, үл мэдэгдэх биет гарч ирэв. Жолоо барьж явсан офицер сандрахдаа рулиэ хүчтэй мушгиж, машин онхолджээ. Ослын улмаас офицер газар дээрээ нас барж, Лигийн хөл нь бэртэв. Ингээд Ли гавныхаа түлхүүрийг тайлахын тулд офицерийг халаасыг ухаж, түлхүүр олоод гаваа тайлах зуур өмнө нь үхдэл хэвтэж байгааг олж харна. Ли гайхаж, офицерийн богино холбоогоор цагдаад мэдэгдэх гэтэл өнөөх үхдэл сэргэж, түүн рүү дайрдаг. Ли машинд байсан shotgun-аар түүнийг буудаж, амиа аварна. Болж буй үйл явдлын учрыг ойлгох сөхөөгүй байх зуур гэнэт хүүхдийн чимээ гарна. Чимээ гарсан зүг явж очвол нэг охин модон дээр байдаг байшинд нуугдаж байжээ. Ли бяцхан охиноос нэрийг нь асуувал “Намайг Клементайн гэдэг, найман настай” гэж хариулав. Аав, ээж нь хаана байгаа тухай асуусан ч Клементайн охин мэдэхгүй байлаа. Ингээд Ли бяцхан охины аав, ээжийг олохоор дагуулж явна… Энэ мөчөөс эхлэн адал явдал, аймшиг тэднийг хүрээлэх болно.

Нээлт хийсэн огноо: 2012.04.27

Тоглож болох платформууд:
PC, X360, PS3, MAC

“The Walking DeaD” тоглоомын системийн үзүүлэлт:

DirectX Version: 9.0 or above
Видео карт RAM: 256MB
Процессор: Pentium – 1.7 GHz
Шуурхай санах ой: 1GB
Үйлдлийн систем: Windows 7, Vista, and XP

Дараагийн анги: The Walking DeaD “Starved for Help”


Ш.ТЭНГИС


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж