Нийслэл өдөрт гадаадын 1284 хүнээр бүл нэмж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.05-нд нийтлэгдсэн

Нийслэл өдөрт гадаадын 1284 хүнээр бүл нэмж байна

Нийслэлийн хүн амын нягтаршилыг гадаадын иргэд цөөнгүй хувиар нэмэгдүүлж байгааг албаны хүмүүс онцолж байна. Тэдний хэлснээр өдөрт гадаадын 1284 хүн албан ажил, аялал жуулчлал, бүр мөсөн суурьших зэрэг зорилгоор нийслэл хотод ирж байна.
Энэ тоог хөдөө орон нутгаас шилжин ирэгсэдтэй харицуулахад маш өндөр тоо аж. Нийслэл хотод хөдөө орон нутгаас 78 хүн өдөрт бүр мөсөн шилжин ирдэг бол Улаанбаатараас 29 хүн бусад аймаг, хот руу шилжилт хөдөлгөөн хийлгэдэг гэнэ. Эдгээр тоог харицуулж үзвэл өдөрт 1362 хүн нийслэлд шилжин ирж байгаагаас гадаадаас шилжин ирэгсэдийн тоо хөдөө, орон нутгийн иргэдээс 1206-гаар илүү байгаа аж. Харин аль улсаас шилжин ирэгсэд олонх байгааг одоогоор тодорхойлох боломжгүй гэнэ.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж