Энэхүү хурал харьцангуй ховор болдог бөгөөд учир нь G20 болон ОУВС-гийн уулзалт, хурлын нэмэлт хэлбэрээр хийгдэх болсонтой холбоотой. G7-гийн бүлэгт АНУ, Герман, Япон, Их Британи, Итали, Франц, Канад багтдаг аж.
Их Британийн Канцлер Жорж Осборн хурлыг даргалах бөгөөд тэрбээр “Бид эдийн засгийн сэргэлтэд хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар хэлэлцэнэ. Санхүүгийн зах зээлүүд өнгөрсөн оныг бодвол илүү тогтвортой болж байгаа нь эргэлзээгүй” гэжээ.
Өнгөрсөн оны есдүгээр сард хэвлэгдсэн Credit Suisse Global Wealth тайланд G7-гийн бүлэг дэлхийн орнуудын нийт хөрөнгийн 66 гаруй хувь буюу 223 их наяд ам.долларыг эзэмшдэг талаар дурдсан байна.
Эх сурвалж: www.mongolianeconomy.mn