Хаврын тариалалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.05.10-нд нийтлэгдсэн

Хаврын тариалалт эхэллээ

Улсын
хэмжээнд энэ жил нийт 393.5 мянган га талбайд тариалалт хийхээр
төлөвлөөд байна. Таримлын төрлөөр нь авч үзвэл 324.7 га мянган талбайд
үр тариа тариалах аж. Үүнээс улаан буудайг 313.7 мянган га талбайд
тариалахаар болжээ. Харин төмс 15.5 мянган га, хүнсний ногоо 7.6 мянган
га, малын тэжээл 20.7 мянган га, тосны ургамал 25 мянган га талбайд тус
тус тариалахаар төлөвлөжээ.

Тариалан эрхлэлтийн санд хадгалж буй
дотоодын буудайн нэг тонн үрийн үнийг 600 мянган төгрөг, импортын үрийн
үнийг 765 мянган төгрөгөөр тогтоосон. Үүнийг аж ахуйн нэгжүүдэд 30
хувийн урьдчилгаа зээлээр олгох аж. Энэ жилийн тариалангийн үйлдвэрлэлд
нийт 20.3 мянган тонн дизелийн түлш зарцуулах юм. Зөвхөн хаврын
тариалалтад 6.3 мянган тонн түлш хэрэгтэй байгаа юм. Тиймээс хаврын
тариалалтад шаардагдах шатахууныг НИК, “Магнай трейд” ХХК-ууд 50 хувийн
урьдчилгаатайгаар олгохоор болжээ.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж