Азийн Олимпийн Зөвлөлөөс дөрвөн жил тутам зохион байгуулахаар болсон Азийн танхимийн болон тулааны спортын 4 дүгээр наадам ирэх зургадугаар сарын 28 –наас долдугаар сарын 7-нд БНСУ-ын Инчёон хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэхүү наадам спортын 9-н төрөлд боулинг, биллард, Э спорт, кураш бөх, танхимийн хөл бөмбөг, богино зайн усан сэлэлт, бүжгийн спорт, кабади, кикбокс, муай тай бокс гэсэн төрлүүдээр болох бөгөөд кикбокс, муай тай боксын багийнхан эртнээс бэлтгэлээ хангаж байна. Муай тай боксчдын хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард Тайландад зохиогдсон ДАШТ, тавдугаар сард ОХУ-ын Буриадад зохиогдсон тэмцээнүүдэд амжилттай оролцсон бол, кикбоксчдын хувьд энэ сарын 23-26-нд ОХУ-ын Томск хотноо зохиогдох Оросын цом нээлттэй тэмцээнд оролцож улмаар Итали улсад зохиогдох Дэлхийн цомд хүч үзэн бэлтгэлээ базааж байна. Мөн зарим муай тайн тамирчид бэлтгэлээ сайжруулахаар Тайланд улсыг зориод байгаа бол зарим кикбоксчид Бээжин хотноо хамтарсан бэлтгэл хийж байна.
Энэ удаагийн Азийн наадамд Монголын боксчдыг туршлагатай дасгалжуулагч О.Алтанпүрэв удирдан оролцох юм.
Т.МАША