Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /тавдугаар сарын 10/ 4,466 тоот арилжаагаар 22 компанийн нийт 86,282,560 төгрөгийн 453,336 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 13,710.93 нэгж байсан нь өмнөх арилжаанаас 388.82 нэгжээр өссөн үзүүлэлт бол нийт 68 хэлцэл хийсэн байна. Өнөөдрийн арилжаанд оролцсон компаниудаас “Хай Би Ойл” ХК 68,265,054 төгрөгийн 344,773 ширхэг, “Женко тур бюро” ХК 8,762,930 төгрөгийн 105,563 ширхэг хувьцаа арилжсан нь хамгийн эрэлттэй байлаа.
У.БОЛОР