![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/10/f44eb357a39def08/ee6a07086d73a539original.jpg)
УИХ-ын гишүүн Н.Энхболд “Хэлэх үг олдохгүй байна. Олонх маань хэтэрхий жудаггүй. Хуульгүйгээр хандаж байна. Шүүхийн шийдвэр яаж гарсныг бид бүгд мэдэж байна. Өөрсдийг нь оролцуулахгүйгээр, хуулийн буруу заалтыг хэрэглэн байсан шүүгчдийн асуудлыг яагаад олж харахгүй байгаа юм бэ. Бид өнөөдрийн хуралдаанд аргагүй орж байна. Энэ хуралдаанд орж суухгүй бол манай гишүүнийг тангараг өргүүлэхгүй байна” гэв. Үүнд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Анхан болон давж заалдах, дээд шүүхийн шийдвэр гарсан тул С.Чинзориг, Н.Төмөрхүү нарт холбогдох тойргийн хорооны хэсгийг хүчингүй болгосон. Д.Зоригт нь 34 хувийн санал авсан” гэв. МАН-ын гишүүн Д.Лүндээжанцан “Хоёр хүүхдийг сонгуулийн сурталчилгааны самбарт зургаа авахуулсан нэрээр олон мянган сонгогчдын саналыг байхгүй болгох гэж байна. Монгол Улсад сонгуулийн ардчиллыг булшилж байна. С.Чинзоригийг өөрөө үнэхээр бага насны хүүхдийг сонгуульдаа ашигласан бол би өмөөрөхгүй” гэв.