Өдөрлөгийн арга хэмжээнд Монголын яруу найргийн ноён оргилууд болох Ардын уран зохиолч Т.Галсан, Ш.Сүрэнжав, Ц.Хулан, зохиолч, сэтгүүлч СГЗ Т.Баасансүрэн зэрэг утга зохиол, үргэлжилсэн үгийн мастерууд оролцож алдаж эндсэн ч гэсэн хүн байхын учрыг тайлсан үгс, шүлэг уншиж хүмүүжигчдэд сэтгэлийн ухаарал хайрлав.
Өдөрлөгөөр тус ангийн номын санд Үндэсний номын сангаас төрөл салбарын 100 гаруй ном, Утга зохиолын академаас болон яруу найрагчид өөрийн бичсэн болон хувийн номын сангаасаа 200 гаруй ном бэлэглэж хүмүүжигчдэд оюуны хөрөнгө оруулалт хийлээ.
Тус өдөрлөгийн зорилго нь хүмүүжигчийг нийгэмшүүлэх ажлын хүрээнд тус ангийн номын санг баяжуулж тэднийг номоор зөв төлөвшүүлж оюун ухааныг нь тэлэх, хүмүүжигчдийн ар гэрийнхэнд энэ үйл ажиллагааг мэдээлэн таниулахад чиглэсэн юм. Тус анги нь жирийн дэглэмтэй хорих анги бөгөөд өнөөдөр тус ангид 363 хүмүүжигч хүмүүжиж байна.