Төрөлжсөн олимпиадыг зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2013.05.10-нд нийтлэгдсэн

Төрөлжсөн олимпиадыг зохион байгуулна

Хятадын боловсролын төв Монгол Улсын Их Сургууль болон Allstudy.mn сайттай
хамтран Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд
Байгалийн ухаан болон нийгмийн ухааны төрлийн хотын анхдугаар төрөлжсөн
олимпиадыг зохион байгуулах гэж байна. Олимпиад тавдугаар сарын 19-нд МУИС-ийн II байранд болох ажээ. 

Олимпиадын
зорилго нь Монголд жил бүр дунджаар 35000-40000 сурагчид ерөнхий
боловсролын сургууль төгсдөг бөгөөд тэдгээрийн ихэнхи нь гадаадын их
дээд сургуульд суралцахыг хүсдэг боловч тодорхой шалтгаануудын улмаас
цөөн хувь нь л гадны их дээд сургуулиуд руу явж суралцдаг. Уг олимпиадын
зорилго нь төрөл тус бүрд тэргүүн байр эзэлсэн хоёр хүүхдийг БНХАУ-ийн
Жэзян муж Ханжоу хот Жэзян Ойн аж ахуй их сургууль, “Жэзян” Шинжлэх
ухаан технологийн их сургууль эсвэл “Жэзян” Технологийн их сургуульд
сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцуулахад оршино.

Уралдааны
төрөл бүрд 100-н асуулт байх бөгөөд математик, физик, монгол хэл, англи
хэл, нийгмийн тухай мэдлэг, биологи зэрэг хичээлээс 25 асуулт орно.

Уралдаанд
энэ жил Ерөнхий боловсролын сургуулийн 11-р ангийн сурагчид оролцох
(10-р ангийн сурагчид ч оролцож болно) бөгөөд бүртгэлийг тавдугаар сарын
12-н хүртэл математикийн төрөлжсөн 11 сургууль (Баруун дөрвөн зам) дээр
бүртгэж байна.

Шагналын сан:    

Төрөл тус бүрд:


1-р байр – 1 (БНХАУ-д суралцах сургалтын тэтгэлэг)
2-р байр -1 (Хятадын боловсролын төвд нэг жилийн турш үнэ төлбөргүй суралцах эрх)
3-р байр -1 (Хятадын боловсролын төвд нэг жилийн турш 50%-ийн хөнгөлөлттэй суралцах эрх)

2-р болон 3-р байранд орсон хүүхдүүдэд “Ундраа” зусланд 50%-ийн хөнгөлөлттэйгээр амрах эрх

Мөн
түүнчлэн оролцсон хүүхэд бүр Хятадын боловсролын төвийн гурван сарын
сургалтанд 20 % хөнгөлөлттэй суралцах эрх, “Жон бээс” авто сургуульд
20000 төгрөгийн хөнгөлөлттэй суралцах эрхээр шагнагдана.

Уралдаанд орох сурагчдыг математикийн төрөлжсөн 11-р сургууль дээр бүртгэж авах бөгөөд 9991-0121 утаснаас лавлаж болно.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж